Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын төв МШӨ ЭХМСалбар Комиссын гишүүн НЭМ-ийн магистр Баярсайхан Уртнасан

 

Эрүүл мэндийн зөвөлгөө

Мэргэжлээс шалтгаалах өвчин  гэж юу вэ?

            Хөдөлмөрлөх явцад үүссэн үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлсийн нөлөөллөөс шалтгаалсан өвчнийг мэргэжлээс шалтгаалах өвчин (МШӨ) гэнэ.

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцлийн сөрөг нөлөөллүүд бие организмд зэрэг буюу аль нэг нь давамгайлж үйлчилснээс нэг ба хэд хэдэн МШӨ тохиолдож болно.

Шалтгаанууд:

v  Тоосжилт

v  Доргион чичиргээ

v  Байнгын зогсоо буюу нэг маягийн албадмал байрлал шаардах мэргэжлүүд

v  Бүх төрлийн хорт бодисууд

v  Шуугиан

v  Ионжуулагч цацраг

v  Богино долгион

Урьдчилан сэргийлэлт

v  Хууль зүйн арга хэмжээ

v  Эмнэлгийн урьдчилсан сэргийлэлт

v  Ариун цэвэр, техникийн урьдчилан сэргийлэлт

v  Биологийн урьдчилсан сэргийлэлт

v  Хүн тус бүрийн (хувийн) урьдчилсан сэргийлэлт     

 

Ажлын байрны ажиллах орчин

Тоосжилт

Тоос гэж ажлын бүсийн агаарын найрлагад удаан хугацаагаар байх хатуу бодисын эгэл жижиг хэсгийг хэлнэ.

Үйлдвэрийн тоосыг 2 ангилна.

  1. Органик – ургамлын, модны, гурил, амьтны гаралтай г.м

  2. Органик биш – металлын, цемент шохой г.м

Бидний амьсгалж буй гаднах агаарын тоосжилт нь 0,5-1 мг/м3 байдаг байна. Энэ хэмжээ нь хүнд нөлөөгүй гэж үздэг. Ойролцоогоор тоосжилтын 50% нь хамар нармайд үлдэх хэсэг нь уушгинд ордог байна.

Тоос гаргадаг тоног төхөөрөмжийг ихэвчлэн сорох вентиляторт холбоно. Хувь хүн өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалж ажлын дараа усанд орж биеэсээ тоосжилтыг зайлуулах хэрэгтэй.

Тоосны том том ширхэгүүд хамар төвөнх болон мөгөөрсөн ба гуурсан хоолойн салст бүрхүүлийг цочроож архаг ларингит, фарингит, бронхит үүсгэж болно.


 

Хичээлийг Доорх линкээр орж үзнэ үү.

https://www.youtube.com/watch?v=eqrqQyqmwTQ&t=2s&fbclid=IwAR3KitH8T5Gxs8TEsUWfM3YENp_KHelrwzomnT7s5Ml6DdleyNmUjnMrDNo

 

 

 

 

 

 

OTTU.mn