Үйл ажиллагаа

Ажилчид бүгдээрээ Үйлдвэрчний Эвлэл байгуулах нь тэдний эрх ашгийг хамгаална гэдгийг ойлгодог бус Үйлдвэрчний эвлэл нь ажилчдын төлөө, ажилчид өөрсдөө байгуулсан, ажилчдын байгууллага гэдгийг мөн л тэдний хагас нь ойлгодог. Үйлдвэрчний Эвлэл тэдний тэмцлийг хүчтэй болгоно гэдгийг ажилчин бүр мэддэггүй. Одоо болтол олон ажилчид үйлдвэрчний эвлэлд элсээгүй байна. Иймэрхүү байдал нь янз бүрийн шалтгаанаас болдог бөгөөд тухайлбал:

  • Ажил олгогчид болон засгийн газраас явуулж байгаа үйлдвэрчний эвлэлийн талаар сөрөг сурталчилгаа улс төрийн нөлөөлөл, шахалт хавчилт, Үйлдвэрчний Эвлэл, түүний үйл ажиллагааны эсрэг нэг талыг барьсан орчин
  • Үйлдвэрчний Эвлэлийн талаархи буруу концепци нь ажилчдын дунд нилээд өргөн тархсан Үйлдвэрчний Эвлэл, түүний үүрэг, үйл ажиллагааны талаар эргэлзээ бий болдог.
  • Зарим үйлдвэрчний эвлэлүүд нь “Хөдөлмөр асуудал хариуцсан түшмэдүүд” улс төрийн нам, засгийн газар, тэр ч байтугай захиргааны зүгээс чадварлагаар удирдаж байгаа “Тоглоомын үйлдвэрчний эвлэлээс” илүүгүй байна. Эд бүгд нь Үйлдвэрчний Эвлэл зайлшгүй байх хэрэгцээтэй чухал гэдэгт эргэлзээ төрүүлж байна.

Ажилчид ганц хүн, ганц ажилчин ямар ч үр дүнд хүрч чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Зөвхөн зохион байгуулалттай хамт олны үйл ажиллагааны хүчээр үр дүнтэй тэмцэл явуулж амьдралд хүрэлцэхүйц цалин авах, нийгэм, эдийн засгийн ажил олгогчоор хангуулж болох юм.