ҮЭХ-ны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн сонгууль зарлагдлаа.

Эрхэм гишүүдээ,

ҮЭХ-ны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит сонгууль 2019.08.09-ны өдрөөс 2019.08.27-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Өнөөдрөөс буюу 2019.08.09-2019.08.14-ны 18 цаг хүртэл ТУЗ-д нэр дэвшигчдийн анкетыг oyutolgoi@ottu.mn хаягаар болон ҮЭХ-ны оффист хүлээн авах ба хугацаанаас хоцорч ирсэн анкетийг хүчингүй тооцно.

Материалаа ирүүлсэн нэр дэвшигчдийг танилцуулах, суртачлах үйл ажиллагаа 2019.08.15-2019.08.18ны өдрүүдэд Сайт болон УБ оффисийн зарлалын самбар болон Oyutolgoi Trade Union fb/group хаягаар явагдана. 

2019.08.19-2019.08.23ны 18 цаг хүртэл Сайт болон УБ оффисийн санал хураах байранд ҮЭХ-ны бүх гишүүд хүрэлцэн ирж өөрийн тойргийн нэр дэвшигчдэд санал өгөх бүрэн боломжтой.

Санал хураах өдрүүдэд ирүүлсэн бүх саналыг ҮЭХ-ны Хяналтын Зөвлөлийн гишүүд ажлын 2 хоногт буюу 2019.08.26,27-ны өдөр гараар тоолж сонгуулийн үр дүнд танилцуулна. 

Бидэнтэй холбоо барих утас: 94000656, 70000656

ҮЭХ-ны гишүүн та эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн Сонгуульдаа идэвхитэй оролцоорой. 

ЭВЛЭЛДЭН НЭГДЭЖ ЭРХ АШГАА ХАМГААЛЦГААЯ.

(сонгуулийн удирдамж болон нэр дэвшигчдийн анкетыг энд хавсралтаар оруулав.)

 


OTTU.mn


OTTU.mn

OTTU.mn